Hyundai шинэ цахилгаан кроссоверын прототипийг дэлгэлээ
Хятадын Гуанжоу хотод эхэлсэн олон улсын авто шоу дээр Hyundai Motor компани шинэ кроссоверын прототипийг танилцууллаа. Энэхүү концепцийг Mercury гэж нэрлэжээ. 2027 онд уг загвар нь Ioniq M нэртэй цуврал цахилгаан автомашин болон худалдаанд гарах юм. Hyundai Mercury-ийн гадна диз…

Хятадын Гуанжоу хотод эхэлсэн олон улсын авто шоу дээр Hyundai Motor компани шинэ кроссоверын прототипийг танилцууллаа. Энэхүү концепцийг Mercury гэж нэрлэжээ. 2027 онд уг загвар нь Ioniq M нэртэй цуврал цахилгаан автомашин болон худалдаанд гарах юм.
Hyundai Mercury-ийн гадна дизайн нь нарийн урд болон хойд гэрэл, минималист чимэглэл, өргөн арын баганатай. Дээврийг кузовын үндсэн өнгөнөөс өөр өнгөөр ялгаж өгсөн байна.
Hyundai Ioniq M загварыг БНХАУ-д үйлдвэрлэх бөгөөд E-GMP платформ дээр суурилуулна. Уг загварын онцлог нь батерейг хурдан солих функц бөгөөд энэ нь цэнэггүй болсон батерейг цэнэглэгдсэнээр түргэн солих замаар автомашины саатлыг хамгийн бага байлгах боломж олгоно.
Hyundai компани Mercury-ийн техникийн ямар ч үзүүлэлтийг мэдээлээгүй байна.